Tuesday, September 4, 2012

Бодол...


Хах тэр Эва гэж нэг юм тэр алимыг идээгүй байсан бол, би өдийд өөрийгөө ёстой хөгийн новш гээд бодоод сууж байх байхгүй байсан ч юм билүү? Хүн ер нь хэдийнээс эхэлж өөрөө өөрөөсөө ичиж, тэр ядуу би баян, тэр царай муутай, тэр их царайлагаа, тэднийх нээрээ тийм хаустай нтр гээд ялгаж эхэлсэн юм болоо? Тийм эвил спирит нь яг ямар үеэс эхэлж идэвхжиж эхэлдэг юм болоо? Би угаасаа ичихгүйээ! би бас хүн ялгаж ялгаварлаж үзээгүй биш үзсээн, одоо ч хүртэл тэгдэг, гэхдээ бахархаад байх ч юм алга л даа. Миний хамгийн том балиар дутагдал минь байгаам. Гэхдээ би бас үүнийг хүний үндсэн зан чанаруудын нэг гэж бодож байна. Эрт дээр үед бурхан дэлхийг 6н өдрийн дотор бүтээсэн гэдэг, цэцэг навч байгаль дэлхий ус горхи нтрээ бүтээгээд дууссан чинь нэг л юм дутаад байсан юм гэсэн тэгсэн нөгөөх чинь хүнээ бүтээхээ мартсан байж л дээ.

Тэгээд Адамийг бүтээчээд байжийсан чинь нөгөөх Адам чинь ганцаардаад нэг л ёозгүй(ингэж бичдэг билүү) байна гэнээ тэгэхээр нь мань нар ЗаЗа чамд нэг эмэгтэй хүн бүтээж өгөхөөс гээд Эваг бүтээсэн гэнэ лээ. Эва Адам 2н тэгээд нөгөө диваажиндаа амар сайхан жаргаж байтал Эва гэж арчаагүй юм идэж болохгүй гэсэн модтой жимснээс нь идэж орхисон гэдэг тэгснээ бас Адамаа уруу татаж нтр,,,ингээд 2уулаа бурхны тушаалийг зөрчисөн учир диваажингаасаа хөөгдөн гарч эвил спиритийг түгээн явсааар байгаад над дээр ирж байгаа юм шиг бна лээ. Угаасаа тэр мод нь эвил спириттэй жимстэй мод байсан гэсэн, тэгээд л тэр үеэс хойш хүн гэдэг ичих, айх, за тэгээд юу байдагсанжуу бүхэл муу муухай спиритийг өөрөө өөртэй агуулж явдаг болсон юм гэсэн. Дээр бичсэн зүйлс сүсэг бишрэлтэй хүмүүст жоохон доромлол мэт сонсогдож магадгүй байх л даа, гэхдээ уучилаарай юмыг битгий хүндээр тусгаж аваарай гэж хэлмээр/ гуймаар байна. Би угаасаа шашин сүсэггүй мунхаг нэгэн юм байгаам, ойлгоно биз. За за тэр шашин ч яахав гол сэдэвнээсээ хазаачлаа.
 Би өөрт тохиолдоод байгаа явдлаасаа хуваалцахаар шийдсэн юм. Манай дүү гэж одоо 21тэй том залуу байдаг юм, гадаадад сурдаг. Номын цагаан солио туссан хүмүүсийн нэг л дээ, илүү дутуу зан байхгүй , ёстой мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байдаг хүүхэд байгаа юм. Хүн болгон өөрийнхөө дүүг хамгийн сайн сайхантай зүйрэлдэг юм шиг байгаам, би ч бас тэгж байж мэдэх юм л даа. Гэхдээ миний хувьд миний дүү хамгийн сайн, мундаг хүүхэд минь байгаам. Өнгөрсөн зун би Монголд очивоо, тэгсэн дүү нэг найз охинтой болсон байна. Би яг үнэндээ нэг их санаа тавьсангүй жоохон хүүхдүүд гэж бодоол өнгөрлөө. Тэгсэн манай аниа (ээжийн дүү) нэг өдөр Оогий чамтай ярих юм байна гээд дуудлаа тэгээд очисон чинь манай аниа манай дүүд санаа зовж явдаг талаар бас түүний найз охин ямар айлын ямар охин бэ гэдэг талаар бүгдийг нь ярилаа. Зургийг нь ч бас үзүүллээ, хахах манай аниа бас л хүн мөрдөж явдаг гар байна лээ . Зургийг нь хараад надад төрсөн сэтгэгдэл гэвэл : Еоо! арай ч дээ чамд өөр охин олдсонгүй юу? гэсэн сэтгэгдэл. Гэр хороолол байдаг нэг давхар дээр үеийн оюутнуудын амьдардаг байсан ямбий байранд амьдардаг, царай муутай, хувцас хунар муутай, аав нь ажилгүй ээж нь манай аавын ажилийн газар тогооч хийдэг. Миний тэр охинийг хараад дүгнэсэн дүгнэлт энэ. Бас аав ээж нь манай аав ээжээс 10н хэд гаруй дүү гэдгийг нь сонсоод миний тархинд шууд бууж ирсэн юм гэвэл, залуудаа сургууль соёлын мөр хөөгөөгүй цэл залуудаа хүүхэд гаргасан хүмүүс одоо ингэж амьдарч байгаа юм байна...
Шулам шиг байгааз би? би сүүлийн үед гайхаад байгаан хүн яаж бодохоороо ийм олон юм бодож хамгийн гол нь муу талаас нь юмыг хардаг юм болоо? Хамгийн түрүүнд би яагаад заабал материаллаг талыг нь хараад, тэр охины гадаад хэлэндээ сайн ч юмуу зуны амралтаараа гэрийхэндээ нэмэр болох гэж ажил хийдэг бас амьдралыг өөдрөг талаас нь хардаг гээд зөндөө сайн чанаруудыг нь олж харахыг хүсээгүй вэ? Тэгсэн хэрнээ би учиргүй баян айлийн хүүхэд биш, аав ээж жоохон байхад амьдралынхаа төлөө яаж зүтгэж байсан, бид хэдийн мөнгө багатай байсан үе гээд бүгдийг нь туулсан байдаг. Би яг л шулам болж байна.
Ааа гэхдээ энэ магадгүй миний дүүгээ хамгаалж байгаагынх, дүүгээ бас сайн сайхан яваасай гэсэн миний хүсэл ч байх. Гэхдээ та үүнийг өөр дээрээ бас тавиад үзээрэй хэрвээ танай дүү чинь ийм байдалд байсан бол та яаж хүлээж авах вэ?

2 comments:

  1. teed yasin duu n? ter ohin n sn hun bolj taaravu esvel muu hun bolj taaravu oilgosnguiee

    ReplyDelete
    Replies
    1. odoo hurtel sain tanihgui heveeree l bgaa manai duu ymar nadtai yrih bish

      Delete